Нүүлгэлтийн мэдээлэл

Нүүлгэн шилжүүлэлт

Холбогдох шийдвэр, хэрэгжүүлсэн ажил, 2026 оны ажлын дарааллыг нэгтгэн танилцуулж байна.

Нүүлгэн шилжүүлэлтийн ажлын зураглал

Холбогдох баримт бичиг

НИТХ-ын 2015.01.16-ны өдрийн 15 дугаар тогтоол
НИТХ-ын тогтоол (нүүлгэн шилжүүлэлт)
Нийслэлийн Засаг даргын захирамж
НЗАА-ны санамж бичиг
Оршуулгын үйлчилгээний стандарт MNS:6841-2020
UCS0302B-2025 Оршуулгын газрын орчны эрүүл, аюулгүй байдлын ерөнхий шаардлага

Хэрэгжүүлсэн ажлууд

Самбалхүндэвийн оршуулгын газар
Самбалхүндэвийн оршуулгын газар

Самбалхүндэвийн оршуулгын газар

Далан давхар буюу Самбалхүндэвийн оршуулгын газар нь 1930-аад онд байгуулагдаж, 1987 онд Ардын депутатуудын хурлын тогтоолоор хаагдсан...

Хүчит шонхор дэд станц

Хүчит шонхор дэд станц нүүлгэн шилжүүлэлт

2019 онд "Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт 2х40 МВА чадалтай 110/10 кВ-ын Хүчит Шонхор дэд станцын барилга угсралтын ажлыг...

Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн

"Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн"-гийн нүүлгэн шилжүүлэлт

Суурьшлын бүс, цаашлаад нийслэл хотын хүнсний үндсэн түүхий эдийн захтай зэрэгцэн оршиж буй тус оршуулгын газрыг...

НЗАА-ын шарил нүүлгэн шилжүүлэх

НЗАА-ын шарил нүүлгэн шилжүүлэх төсөл

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хаагдсан болон зөвшөөрөлгүй оршуулгын газруудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг...

2026 оны ажлын дараалал

01

Сонгон шалгаруулах

Нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэх тендерийг нээлттэй зарлаж, холбогдох хуулийн дагуу сонгон шалгаруулна.

02

Мэдээлэл түгээх

Төрийн үйлчилгээний нэгдсэн төв Дүнжингарав болон “Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн”-ийн байранд мэдээллийн ажилтан байрлуулж, мэдээллийн самбар, лавлах утас, вэбсайтаар дамжуулан олон нийт болон бурхан болоочийн ар гэрийнхний санал хүсэлтийг авна.

03

Нүүлгэн шилжүүлэлт

Нүүлгэн шилжүүлэлтийг ар гэрийн хүсэлтээр хийх болон нийтийн нүүлгэн шилжүүлэлт гэж ангилан, тендерт шалгарсан оршуулгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани гүйцэтгэнэ. Шарилыг гаргах, зөөвөрлөх, чандарлах, баримтжуулах зэрэг ажлыг даалгаврын дагуу хийж гүйцэтгэнэ.

04

Чандар хадгалах

Бурхан болоочдын чандарыг ажил гүйцэтгэгч компанийн чандарлах төвүүдэд түр байршуулж, цаашдын шийдвэрийг ар гэрийн санал хүсэлт, боломж нөхцөлийг харгалзан гаргана.

05

Хог хаягдал хөрсний ариутгал

Нүүлгэн шилжүүлэлтийн ажил дууссаны дараа холбогдох журмын дагуу нөлөөлөлд орсон талбайн хог хаягдлыг тээвэрлэж, хөрсний ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ.

06

Ажил хүлээлцэх

Нүүлгэн шилжүүлсэн бурхан болоочдын ажил хүлээлцэх маягтыг цахим болон цаасан архив болгон бүрдүүлж, захиалагч талд хүлээлгэн өгнө.

Мэдээлэл авах

Нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой лавлах утас

(+11) 315348