Видео мэдээ
Оршуулгын зан үйл, түүх, холбогдох мэдээллийг видеогоор хүргэж байна.
Оршуулгатай холбоотой баримт бичиг
Нас барсны гэрчилгээ болон оршуулгын тэтгэмж авахад бүрдүүлэх материал.
Бүрдүүлэх материал
-
Талийгаачийн иргэний үнэмлэх
- Насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэх
- Эцэг эхийн гэрлэлтийн гэрчилгээ. Бичиг баримтгүй бол оршин сууж байсан хорооны тодорхойлолт
- Оршин суух хаяггүй бол архивын лавлагаа
-
Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа
- АМ-7 маягт. Өвчний улмаас гэртээ нас барсан бол өрхийн эмнэлгийн тодорхойлолт авч, харьяа дүүргийн эмнэлгээс маягт авна
- Зуурдаар нас барсан бол Шүүх эмнэлгийн АМ-7 маягт
- Хасалт хийлгэхээр материал бүрдүүлж буй иргэн өөрийн бичиг баримттай ирнэ
Бүрдүүлэх материал
- Нас барсны гэрчилгээ
- Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа
-
Нийгмийн даатгалын дэвтэр
- Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлснийг гэрчлэх хөдөлмөрийн дэвтэр эсвэл архивын лавлагаа
-
Тэтгэмж хүлээн авах хүний иргэний үнэмлэх
- Хэрэв үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол үйлдвэрлэлийн ослын акт
Тэтгэмж авах эрх
- Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг 36 сараас доошгүй хугацаанд төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барсан бол түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно.
- Даатгуулагч нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр олгоно.
- Нийгмийн даатгалын хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авч байсан иргэн нас барсан бол түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно.
- Оршуулгын тэтгэмж авах иргэн нь даатгуулагчийг нас барснаас хойш 28 хоногийн дотор хүсэлт гаргах эрхтэй.
Ямар тохиолдолд нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүн тэтгэмжийн хүсэлтийг цахимаар илгээх эрхтэй вэ?
- Нас барсан даатгуулагчийн нас барсан тухай бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн байх. Тухайн мэдээлэл Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжин дуудагдах боломжтой байх
- Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, тэтгэмж авах эрх үүсэх нөхцөл бүрэн хангагдсан байх
- Хүсэлт гаргагч нь тухайн даатгуулагчийн хууль ёсны гэр бүлийн гишүүн байх
- Хүсэлт гаргагч нь талийгаачийн төрсөн ах, эгч, эхнэр, нөхөр, хүүхэд, эцэг эсвэл эх болох нь улсын бүртгэлийн мэдээллийн сангаар баталгаажсан байх
- Тэтгэмж олгоход шаардлагатай харилцах данс, холбоо барих мэдээлэл зэрэг бусад мэдээлэл үнэн зөв, бүрэн байх шаардлагатай
Холбоос: portal.ndaatgal.mn
Зөвшөөрөлтэй оршуулгын газрууд
Буяны зан үйлийн холбооноос нэгтгэсэн мэдээлэлд үндэслэв.
"Баргилт цэцэрлэгт хүрээлэн" оршуулгын газар ДӨЛ БУЯН ХХК
"Бардаагийн энгэр оршуулгын газар" ХАЙРХАН МАНДАЛ БУЯН ХХК
Нарангийн энгэрийн оршуулгын газар
"Амирлангуй цэцэрлэгт хүрээлэн" ДИВААЖИНГИЙН ХҮРЭЭЛЭН ХХК
"Бүрэн энгэр оршуулга" СУВАРГА БУЯН ХХК
"Ламын овоо оршуулгын газар" ЗҮҮН ТҮМЭН БУЯН ХХК
"Зүүн буяны төв цогцолбор" УЛААНБААТАР БУЯН ХХК
"Нарт энгэр хүндэтгэлийн хүрээлэн" ЗҮҮН ТҮМЭН БУЯН ХХК
"Өлзийт оршуулгын газар"
"Диваажингийн цэцэрлэгт хүрээлэн" НЬЮ СЕМЕТРИ ХХК
"Бага буян оршуулга" СУВАРГА БУЯН ХХК
"Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн" НЬЮ СЕМЕТРИ ХХК
"Баруун буяны төв цогцолбор" УЛААНБААТАР БУЯН ХХК
"Шүлгийн энгэр оршуулгын газар" БАТ НОМИН БУЯН ХХК
"Алтан өлгий оршуулгын газар"
Хаагдсан оршуулгын газрууд
Хаагдсан оршуулгын газруудын мэдээллийг нэгтгэн баталгаажуулж байна.
Мэдээлэл шинэчлэгдэж байна
Хаагдсан оршуулгын газруудын дэлгэрэнгүй мэдээлэл, байршил болон холбогдох тайлбаруудыг нэгтгэн баталгаажуулж байна. Мэдээлэл бэлэн болмогц энэ хэсэгт нийтэлнэ.