Хувийн мэдээллийн хамгаалалт

Нууцлалын бодлого

UB Cemetery систем болон аппликейшнийг ашиглах үед цуглуулах мэдээлэл, ашиглах зорилго, хадгалалт, хамгаалалтын талаар хэрэглэгчид ойлгомжтой мэдээлэл өгөх зорилготой.

Нийтлэгдсэн: 2025 оны 7 дугаар сарын 8 UB Cemetery System
01

Нийтлэг үндэслэл

  1. 1.1

    Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийг хүндэтгэж, хуульд нийцүүлэн хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарчмыг баримтална.

  2. 1.2

    Энэхүү нууцлалын бодлого нь UB Cemetery систем болон аппликейшн ямар мэдээллийг, ямар зорилгоор цуглуулж, ашиглаж, хадгалдаг талаар тайлбарлана.

  3. 1.3

    Бодлогыг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд нийцүүлэн боловсруулсан.

02

Ямар мэдээлэл цуглуулах вэ?

Хувийн мэдээлэл

Нэр, нэвтрэх нэр, QR код, булштай холбоотой овог нэр, төрсөн болон нас барсан он, тайлбар.

Зураг, бичлэг

Булшны зураг, шилжүүлэлт, тээвэрлэлт, чандарлалт болон ёслолын үеийн зураг, бичлэг.

Байршлын мэдээлэл

Апп ашиглах үед төхөөрөмжийн байршлын мэдээллийг авч, булшны координат бүртгэхэд ашиглана.

Төхөөрөмжийн мэдээлэл

IP хаяг, төхөөрөмжийн загвар, үйлдлийн систем, апп ашигласан хугацаа зэрэг техникийн мэдээлэл.

Зөвшөөрлийн мэдээлэл

Камер, байршил, файл хадгалах, сүлжээ ашиглах зэрэг аппликейшний хэвийн ажиллагаанд шаардлагатай зөвшөөрөл.

03

Мэдээллийг хэрхэн ашиглах вэ?

  • Булш бүртгэх, шилжүүлэх, чандарлах, хадгалах үйл явцыг цахим хэлбэрээр бүртгэх.
  • Ажилтны гүйцэтгэл, үйлчилгээний явц болон статистик мэдээллийг хянах.
  • Аппликейшний ажиллагааг сайжруулах, найдвартай байдал болон аюулгүй байдлыг хангах.
  • Бүртгэл, тайлан болон холбогдох баримт бичгийг баталгаажуулж архивлах.
05

Мэдээллийг хэр удаан хадгалах вэ?

Бүртгэлийн зорилго, үйлчилгээний хэрэгцээ болон хуульд заасан шаардлагатай уялдуулан мэдээллийг тодорхой хугацаанд хадгална. Үйлчилгээ дуусгавар болсон тохиолдолд холбогдох мэдээллийг хуульд нийцүүлэн устгах буюу архивлана.

06

Аюулгүй байдал

  • Хэрэглэгчийн мэдээллийг төрийн эрх бүхий байгууллага хуульд заасан үндэслэлээр шаардсанаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд задруулахгүй.
  • UB Cemetery нь мэдээлэл хариуцагчийн хувьд мэдээллийг анх цуглуулсан зорилгоос өөр зорилгоор ашиглахгүй, хамгаалах, аюулгүй орчинд хадгалах үүрэгтэй.
  • Мэдээлэл алдагдахаас сэргийлэх зорилгоор шифрлэлт, нэвтрэх эрхийн хязгаарлалт, аюулгүй сервер зэрэг зохих хамгаалалтын арга хэмжээг авна.
07

Баримт бичгийн шинэчлэлт

Энэхүү бодлогыг шаардлагатай тохиолдолд шинэчилж болох бөгөөд шинэчилсэн хувилбарыг нийтлэгдсэн огноогоор тэмдэглэн хэрэглэгчдэд ил тод байршуулна.

08

Холбоо барих

Асуулт, санал хүсэлт

Нууцлалын бодлоготой холбоотой асуулт байвал доорх мэдээллээр холбогдоно уу.

ubzaa@ulaanbaatar.mn Даваа - Баасан: 07:00 - 16:00

Танилцаж, зөвшөөрөв

Нийтлэгдсэн огноо: 2025 оны 7 дугаар сарын 8