Асуулт, хариулт
Оршуулгын үйл ажиллагаа, шашны байр суурь, нөлөөлөлтэй холбоотой асуултуудад хариулж байна.
2026 оны тухайд Самбалхүндэвийн гол хэсгээр байрлах 18.1 га газрыг хэсэгчлэн чөлөөлөх болсон бөгөөд ubcemetery.gov.mn сайт руу орж "Бурхан болооч хайх" цэснээс хайлт хийх, санал хүсэлт өгөх боломжтой.
УИХ-ын 2013 оны 23-р тогтоол, Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгүүдэд тус оршуулгын газрыг өөрчлөн шинэчилж хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай тусгасан байдаг. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 09-р сарын 06-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг дахин хэлэлцэж Самбалхүндэвийн оршуулгын газрын газрыг хэсэгчлэн чөлөөлөх шийдвэрийг баталж өнгөрсөн хугацаанд 4 удаагийн хэсэгчлэн нүүлгэн шилжүүлэлтийг хийсэн байдаг. 2026 оны хувьд Нийслэлийн захирагчийн ажлын алба болон Чингэлтэй дүүргээс тус ажлыг хийж гүйцэтгэхээр нээлттэй тендер зарлаж сонгон шалгаруулах гэж байна.
Биечлэн мэдээлэл өгөх, санал хүсэлт авах байршлууд:
- Дүнжингарав — Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээ
- Самбалхүндэв — "Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн"-д
- Улаанбаатар буян ХХК-ын төв байранд
Гэсэн 3 байршилд уулзах боломжтой бөгөөд захиалагч талын заагдсан хугацаанд ар гэрийнхний санал хүсэлтийг харгалзан үзэж нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг ар гэрийнхний хамт зохион байгуулна.
Хамгийн сүүлийн үеийн булш, бунхны тооллогоор Самбалхүндэвийн оршуулгын газрын нийт бурхан болоочдын 70% нь тодорхой хэмжээний эвдрэл гэмтэлтэй байсан тул хөшөө чулуугүй болсон, унасан, бичилт нэр арилсан, тоногдсон нөхцөл байдалтай байж болзошгүй бөгөөд бурхан болоочоо хайгаад олохгүй байгаа иргэд их хандах болсон. Энэ тохиолдолд дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна:
- Ар гэрийнхний 5–6 хүн цугларч тухайн газрыг самнах
- УБЕГ болон Нийслэлийн Архивын газраас лавлагаа авч мэдээлэл тулгах
- Нүүлгэн шилжүүлэлтийн хариуцсан ажилтнуудад бүртгүүлэх
Суурьшлын бүсэд оршуулгын газар байгаа нь нийслэл хотын иргэд бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрахад ноцтой хор нөлөө үзүүлж байгаа юм. Далд оршуулсан нэг шарил дунджаар 60–70 жилд бүрэн задардаг гэсэн эрдэмтдийн судалгаа байдаг. Тодруулбал, кадми, мөнгөн ус зэрэг байгальд задардаггүй хорт бодисууд шарилаас ялгарч агаар, хөрсийг бохирдуулдаг. Тус оршуулгын газар нь Чингэлтэй дүүргийн 7, 10, 11, 12-р хороодын нутаг дэвсгэрт оршдог бөгөөд нийслэл хотын иргэдийн хүнсний хэрэгцээг хангадаг Хүчит шонхор зах салхин дор нь байрлаж байна. Иймд Самбалхүндэвийн оршуулгын газрыг нэн яаралтай чөлөөлөх шаардлага үүссэн.
Ялгаатай. Хоног даах лам нь талийгаачийн хойноос 49 хоног зул хүж барьж “Санжид молом” буюу Ерөөлтийн хаан тэргүүтэн ерөөл номуудыг хоног тасдалгүйгээр уншиж байдаг. Хэрвээ Хойт мөрийг нь даатгасан лам зөвшөөрвөл хамт хоногийг даалгаж болно. Хоног даах ламд хадаг бөс бараа эсвэл мөнгө төгрөг өргөхийн зэрэгцээ зулын тос өргөдөг аж.
Талийгаачийн сүнсийг зуурдын орноос номын хүчээр хөтлөж Диваажингийн оронд залах зан үйл юм. Сүнсийг бясалгалын эрдэм төгссөн эрдэмтэй лам нар л удирдан залж чадах учраас хойт мөрийг цөөн тооны тэр чиглэлийн эрдэм төгссөн, орчин үеийн хэллэгээр мэргэшсэн лам нарт даалгадаг. Хойт мөрийг даах ламд эрт үед хадаг бөс бараа өргөдөг байсан бөгөөд одоо үед ихэвчлэн мөнгө төгрөг өгдөг болжээ.
Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсвэл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 3 жилд төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
Энэ нь Бурхан, шашин номыг хорьж байсан социализмын үед гарсан үзэгдэл юм. Ер нь болох боловч Бурхадын хэрэгтэй зэрэгцүүлэн тавих нь зохимжгүй. Шашны тогтсон тааллаар Бурханы хэргийг бодитой бурхан гэж бодож, сэтгэж бясалгадаг учраас талийгаачид хүндэднэ гэж үздэг. Энд сануулахад манай сүсэгтэн олон бурханы хэргийг дээш нь залж, элдэв газар хамаагүй хаяхгүй байх нь танд тустай болохыг сануулъя.